Macbook авах 13 шалтгаан
Хэрэв та Macbook анхлах ашиглах гэж байгаа бол ямар ямар давуу талтай вэ гэдгийг товч, тодорхой байдлаар хүргэе.
1. Цэнэг - Macbook бол хамгийн удаан цэнэгээ барьдаг компьютеруудын нэг бөгөөд дүүрэн цэнэгээрээ бүхэл өдөржин буюу 18-24 цаг ашиглах боломжтой
2. Хөнгөн - Macbook нь дэлхий дээрх хамгийн хөнгөн компьютеруудын нэг юм. Жин нь ердөө 1.2 кг, 1.1 см нимгэн.
3. Хурдан - Macbook-ээ асааж унтраах, дэлгэц хооронд шилжих, программ ачаалуулах гээд өдөр тутмын бүхий л хэрэглээнд маш хурдтай ажилладаг
4. Touch ID - Facebook, gmail, Хаан банкны Апп гээд бүх нууц үгээ хийлгүйгээр хуруугаа дараад л нэвтрэх боломжтой
5. Retina дэлгэц - Яг л утас шигээ орчны гэрэлд дэлгэцийн гэрлээ тааруулдаг учир таны нүдийг хамгаална.
6. Mouse хэрэггүй - TrackPad нь маш олон үйлдэлтэй учир танд mouse-ний ч хэрэг гарахгүй. Ашиглахад маш хялбар. Trackpad-аараа scroll-дох, дэлгэц хооронд шилжих, Zoom-лэх гээд бүх л зүйлийг амархан хийх боломжтой
7. AirDrop - Утаснаасаа файл шидэх, Утсан дээрээ зураг авахад шууд Mac дээрээ хадгалагдах гээд олон давуу талтай
8. iCloud - Та Mac-ийнхаа багтаамжид санаа зовох хэрэггүй. Багтаамжаа 12TB буюу 12000GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой
9. Халахгүй, дуу гарахгүй - Macbook "M5" Чипний тусламжтайгаар халахгүй болсон учир сэнсний хэрэггүй болсон. Халахгүй учир дугарахгүй гэсэн үг
10. Аюулгүй байдал - Macbook нь вирустэхгүй учир таны чухал файлууд бүрэн хамгаалагдсан мөн танихгүй хүн таны mac-ийг хэзээ ч ашиглах боломжгүй
11. Байнгын Update - Apple компани дунджаар 2 сар тутамд 1 удаа жижиг том шинэчлэлтийг өөрсдийн үйлдлийн системээ шинэчилж, сайжруулж байдаг.
12. Гоё дуугаралт - Хөгжимд дуртай бол Macbook таны сонголт. Macbook-ийн Dolby Atmos дуугаралт болон Music App дуугаралтын төгс хослол болно
13. App Store - Та өөрт хэрэгцээтэй программуудаа App Store-оос яг л утсан дээрээ Апп суулгаж байгаа юм шиг суулгах боломжтой














Share: